МОНГОЛ НААДАМ
ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Хүн төрөлхтний Төлөөллийн жагсаалтад Монгол Наадам соёлын биет бус өвийг 2010 онд бүртгүүлэхдээ “Эсгий туургатны нийгэм төрийн их баяр. Эрийн гурван наадамд бөх, хурдан морины уралдаан, сурын харваа багтана. Энэхүү баяр наадам нь нэн эрт үеэс эх үүсгэлтэй бөгөөд аян дайнд мордох, дайн байлдаанд ялах, хаан өргөмжлөх, эр цэргээ бүртгэх, тэнгэр хангайг тахих зэрэг ёслолыг үйлдэхэд эрийн гурван наадмыг дагалдуулан хийдэг байсан. Улмаар эрийн гурван наадам нь улс нийгмийн чанартай төрийн их баяр ёслол болсон бөгөөд хурдан морины уралдааныг азрага, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн 6 насны морьдыг уралдуулдаг” гэж бүртгэсэн.
МОНГОЛ НААДАМ -ыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн БАТЛАМЖ
200x150